Шүүхийн ерөнхий зөвлөл Авлигатай тэмцэх газартай хамтран “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг бүсчилсэн хэлбэрээр буюу Архангай, Дархан-Уул, Дорнод, Завхан, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Сургалтад Нийслэл, орон нутаг дахь анхан болон давж заалдах шатны эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгч, албан хаагч нар хамрагдсан бөгөөд сургалтыг Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Л.Сүх-Очир, тус хэлтсийн сургагч багш нар удирдан явуулав.

Нийтийн албан тушаалтны хөрөнгө орлого, хувийн ашиг сонирхлыг мэдүүлдэг Авлигатай тэмцэх газрын цахим систем бүхэлдээ шинэчлэгдэн 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлж эхлээд байгаа энэ цаг үед уг сургалтын ач холбогдол оршино.





МЭДЭЭЛЛИЙН ТӨВ