Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Батсайханы Бээжинг шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

        Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн санал боловсруулах чиг үүрэг бүхий Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн төлөөллийг  оролцуулсан бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.    

Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар тус зөвлөлийн ажлын албанаас боловсруулсан хуулийн төслийн саналыг хэлэлцэж, зарим саналыг ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтлоо.

Мөн ажлын хэсгийн гишүүд хуралдаанд анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газраас Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн санал авах асуулгыг танилцууллаа.

 

Хуралдаанаар хэлэлцэхээр товлосон асуудлын зарим хэсгийг хойшлуулж шийдвэрлэв.