Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос жил бүр уламжлал болгон "Шилдэг шүүгч" болон "Шилдэг захиргааны ажилтан"-ыг шалгаруулдаг. 2025 оны "Шилдэг шүүгч"-ээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга, Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор, "Шилдэг захиргааны ажилтан"-аар архивч Н.Цэцэгсайхан шалгарч, Монголын шүүгчдийн холбооны салбар хорооны шагналаар тус тус шагнууллаа. Мөн дараах ажилтнуудын амжилтыг үнэлж, шагнал гардуулав. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Цогзолмаа, эвлэрүүлэн зуучлагчийн туслах Э.Өлзийхишиг 2025 оны "Шилдэг ажилтан" болж, шүүгчийн туслах Б.Дөлгөөн Хууль зүйн яамны жуух бичиг, бичиг хүргэгч Б.Нямбат аймгийн Засаг даргын жуух бичиг, шүүгчийн туслах А.Бизъяа Эрдэнэбулган сумын Засаг даргын жуух бичгээр, нярав Д.Насанбаатар аймгийн "Тэргүүний ажилтан" тэмдгээр, шүүгчийн туслах Б.Дамдинсүрэн Монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу" алтан медалиар тус тус шагнууллаа.





.jpg)




АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР