2025 онд Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 299 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 153 эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал: Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 60 өргөдлөөр буюу 25.1 хувиар, шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 45 өргөдлөөр буюу 41.6 хувиар тус тус ӨССӨН байна. Графикаас харна уу.

Шийдвэрлэсэн 153 өргөдөл, нэхэмжлэлийн 115 маргаан буюу 75.2 хувьд эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, талуудыг эвлэрүүлсэн. Эвлэрлийн амжилтын хувь 75.2 байна. Амжилттай эвлэрлийн хувь өндөр байгаа нь эвлэрүүлэн зуучлалд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн сүүлийн 3 жилийн
харьцуулсан судалгаа
2025 оны бүтэн жилд Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээр нийт 733 иргэний хэрэг(хэргийг хэрэгсэхгүй болгосныг хасаж тооцоод) шийдвэрлэсэн бол эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 115 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 15.7 хувиар бууруулжээ. Графикаас харна уу.
Энэ нь шүүхийн бус аргаар, эвийн журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр дүн өндөр байгааг харуулж байна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн 153 өргөдөл, нэхэмжлэлийн 109 буюу 71.2 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 44 буюу 28.8 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна. Графикаас харна уу.

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР