Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Мөнхтөрийн Бямбаахүүг Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилов. Шүүгчийн тангараг өргөх ёслолыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёслол, хүндэтгэлийн танхимд зохион байгууллаа. Ёслолд тус шүүхийн шүүгчид, захиргааны ажилтнууд, Архангай аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлийн өмгөөлөгчид болон шинээр томилогдсон шүүгчийн гэр бүлийнхэн оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг шүүхийн тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт уншиж танилцуулсны дараа М.Бямбаахүү шүүгч хуульд заасны дагуу тангаргаа өргөж, шүүгчийн бүрэн эрх нь хэрэгжиж эхэллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                  АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР