Монгол Улсын Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 16 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.11 дэх хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийг томилсон.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 193 дугаар зарлигаар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр томилогдсон Пүрэвсүрэнгийн Тулга, Баттөмөрийн Болормаа, Ганбаатарын Баттуяа нар Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Шүүгчийн тангараг” өргөлөө.



Шүүгчид Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын хууль, шударга ёсыг чандлан сахиж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хамгаалж, шүүх эрх мэдлийг хараат бусаар хэрэгжүүлэхээ тангараглав.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ