Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 353 дугаар тогтоолоор Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэн томилуулах шүүгчийн 9 орон тоо, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжүүлэн томилуулах шүүгчийн 4 сул орон тоог тус тус тогтоосон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Лхагвадоржийн Энхбилэг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Хашхүүгийн Одбаяр, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Нямдоржийн Одонтуул, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Галбадрахын Солонго, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Бадарчийн Марина, Завхан аймгийн сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Энхтөрийн Оюун-Эрдэнэ, Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Бухарзадагийн Володя, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Хүрэлчөдөрийн Отгонжаргал, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Баатарын Болор-Эрдэнэ нарыг, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ноопын Болормаа, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Одонгийн Баатарсүх, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Баасанжавын Эрдэнэхишиг, Төв аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Зоригтын Түвшинтөгс нарыг тус тус шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ,

ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР