Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил харьяа сумдад буурахгүй байгаа тул тус шүүхээс хууль журмыг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Хужирт рашаан сувиллын эмч, ажилтнуудад "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай" хууль, "Зөрчлийн тухай" хууль, Иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангараг өргөх журам, "Эвлэрүүлэн зуучлалын тухай" хууль болон шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээлэл өглөө.

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР