Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас “Нотлох баримт” сэдэвт дотоод сургалт зохион байгууллаа. Сургалтанд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар хамрагдав. Ахмад шүүгч Р.Алтантуяа, Д.Наранцэцэг нар "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт бүрдүүлэх, түүнийг үнэлэхэд тавигдах шаардлага" болон "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай" хуулийн холбогдох заалтыг практик жишээтэй тайлбарлан хүргэлээ. Мөн "Хэргийн оролцогчийн эрх зүйн ойлголт", " Нотлох баримтыг бүрдүүлэх, шүүхэд гаргуулах арга зүй", "Нотлох баримтад тавигдах хуульд заасан шаардлагууд", "Хуулийн заалтыг нэг мөр ойлгож, хэрэглэх практик зөвлөмж" сэдвээр ярилцав.


БГД, ХУД, СХД Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх