“Шүүх, шүүхийн Тамгын газарт албан хэрэг хөтлөх журам”-ын шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталлаа.
Тус журмыг албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын шинэчлэл, шүүхийн цахимжилтын үйл явцтай уялдуулан боловсруулж, шүүх, шүүхийн Тамгын газарт албан хэрэг хөтлөх, цаасан болон цахим баримт бичгийг архивд шилжүүлэх, мэдээллийн систем ашиглах, түүний аюулгүй байдлыг xaнгax үйл ажиллагаатай холбогдох харилцааг байгууллагын ажлын онцлогт тохирууллаа. Мөн шүүхэд ирсэн баримт бичгийг төвлөрүүлэн бүртгэх, тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хийлгэх, хэрэглэх талаар шүүхийн Тамгын газрын хэрэгжүүлэх чиг үүрэг, хүлээх үүргийг тодорхой болгон журамлалаа. Журмын төсөлд бүх шатны шүүхийн Тамгын газаас болон Архивын ерөнхий газраас санал авч тусгасан болно.
Шүүгчийн өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэн дөрвөн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн захиргаанд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, өөрийн эрх хэмжээний хүрээнд ижил түвшний байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийг Шүүхийн захиргааны олон улсын холбоо (International Association for Court Administration)-нд гишүүнээр элсүүлэхийг зөвлөлийн гишүүд дэмжиж, тогтоол баталлаа.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ