Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүх, прокурорын газар хамтран 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Бат-Өлзий сумд ажиллаа. Шүүхийн тамгын газрын дарга Д.Долгормаа, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Д.Бат-Отгон нар сумын иргэд,албан хаагчид, эмч, ажилтнууд, 1,2,3 дугаар цэцэрлэгийн багш, ажилчдад сургалт зохион байгууллаа. Шүүхийн 2024, 2025 оны шүүн таслах ажиллагааны мэдээ, Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасан замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас оногдуулах шийтгэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөв. Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн 2 нэхэмжлэл, 2 шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт хүлээн авлаа. Эвлэрүүлэн зуучлагч Т.Онон, туслах ажилтан Д.Түвшинтөгс нар иргэний эрх зүйн маргааны 2 өргөдөл, гэр бүлийн эрх зүйн маргааны 1 өргөдөл хүлээн авч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрлийн гэрээ байгууллаа.



ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР