Монгол Улс жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг энэ онд "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдэцгээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүнтэй холбогдуулан Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнуудад хүний эрхийг дээдэлсэн хандлагыг төлөвшүүлэх зорилтын хүрээнд Хүний эрхийн үндэсний комиссын референт Б.Золжаргал сургалт зохион байгууллаа. “Хүний эрх”, “Хүний хувийн мэдээлэл”, “Хүний эрх ба технологи” сэдвээр хүний эрх, технологийн тухай ойлголт, халдашгүй байх эрх, хүний мэдээллээ хамгаалуулах эрх, цахим орчин дахь эерэг болон сөрөг нөлөөлөл, цахим хуваагдал, энэ чиглэлээр байгууллагын авах арга хэмжээ зэрэг асуудлаар тайлбарлав. Тэрээр “Хүн бүр хуульч биш ч, эрхээ мэддэг байх нь чухал. Технологи зөвхөн хөгжил бус, бас хариуцлага юм” гэлээ.
.jpg)
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР