Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журам”-ын 9.2.20, 11.3-т тус тус заасныг үндэслэн Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааны тайланг нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа. Шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах чиглэлээр  ахлах нягтлан бодогч Э.Баярмагнай, бусад чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг Шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Баярцэцэг танилцуулав. Танилцуулгын дараа шүүгч нарын зүгээс 2025 онд хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээтэй холбогдуулан санал, дүгнэлтээ илэрхийллээ.

 

 

 

                                                    ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР