Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл Монголын Өмгөөлөгчдийн холбоотой өнөөдөр (2025.11.27) хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

 

Монголын Өмгөөлөгчдийн Холбоотой хамтран Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль болон холбогдох дүрэм журмыг боловсронгуй болгох, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр бүх талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санамж бичигт тусгажээ.  

 

Мөн эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулж магадлан итгэмжлүүлэх, хамтарсан судалгаа, шинжилгээний ажил хийж гүйцэтгэх, ном, товхимол, судалгааны ажлын эмхэтгэлийг хамтран гаргах, эвлэрүүлэн зуучлалтай холбоотой сэтгэл зүйн мэргэжлийн байгууллага, хувь хүнтэй хамтарч ажиллах боломж нээгдэж байна.

                         

                                       

                 

 

ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ