Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ахмад шүүгч С.Оюунчимэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат хуульч цол, тэмдгээр шагнагдлаа. Ахмад шүүгч С.Оюунчимэг нь  ХЦДС, МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр бакалавр, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй төгссөн. Тэрээр нийслэл, дүүргийн шүүхэд бичиг хүргэгч, нарийн бичгийн дарга, Чингэлтэй дүүргийн шүүхэд орлон шүүгч, шүүгч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад гавьяаны амралтад гарсан. Ахмад шүүгч С.Оюунчимэг нь Шүүхийн байгууллагад тасралтгүй 36 жил, үүнээс шүүгчээр 32 жил ажилласан бөгөөд хамт олныхоо дунд нэр хүндтэй, шүүгчийн ёс зүйг чанд сахиж, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэй, нягт нямбай, шүүн таслах ажлын туршлагатай, чадварлаг ахмад шүүгч юм. Ахмад шүүгч С.Оюунчимэг танд Монгол Улсын гавьяат хуульч цол, тэмдгээр шагнагдсанд баяр хүргэж, цаашдын тань ажил үйлсэд амжилт, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

 

 

                       БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН

                                 АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР