Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд “Сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн” болов. Тэмцээнд хууль сахиулах чиг үүрэг бүхий 15 байгууллагын 190 гаруй тамирчид оролцож штангтай суулт, таталт, хэвтээ шахалт гэсэн гурван төрөлд авхаалж самбаагаа сорилоо. 120 кг кг жинд таталт, суултын төрөлд Тамгын газрын тамирчин, аймгийн заан Д.Энхтүвшин тус тус хүрэл медаль, 74 кг жинд Пауэрлифтингийн спортын мастер Б.Мөнхдөл суултын төрөлд алтан медаль, таталтын төрөлд хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр 3 дугаар байрт шалгарлаа.



ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР