Архангай аймаг дахь "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв" шүүхийн Тамгын газрын хамт олонд “Хүртээмж ба хандлага” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтаар ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт өгөх, барилга байгууламжийн дэд бүтцийн хүртээмжийг сайжруулж, стандарт, шаардлагыг мөрдүүлэх зорилготой юм. Нийгмийн сэргээн засах албаны дарга Д.Эрдэнэцэцэг төвийн үйл ажиллагаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, дэмжлэгийг танилцуулж, нийгмийн оролцооны мэргэжилтэн Б.Насандулам “Хүртээмж ба дэд бүтэц” сэдвээр мэдээлэл өглөө. Мөн Сэтгэл зүйч Б.Ариунзаяа “Хандлага ба орчин” сэдвээр сургалт хийв.


АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР