Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Европын Холбооны санхүүжилттэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд Монголын Хуульчдын Холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо, Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлтэй хамтран “Why mediation? Why for Lawyers?” сэдэвт cургалт хэлэлцүүлгийг 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хуульчдын ордонд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Монголын Хуульчдын Холбоо болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч, шүүгч, эвлэрүүлэн зуучлагч, нотариатч зэрэг 60 гаруй төлөөлөл хуран чуулж, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан арилжааны эвлэрүүлэн зуучлалын шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүний үр дүнд арилжааны болон бизнесийн шинжтэй маргааныг илүү үр дүнтэй шийдвэрлэх, шүүхийн ачааллыг бууруулах болон олон нийтийн эвлэрүүлэн зуучлалд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцсон юм.

“Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” төслийн нэгдүгээр шатанд (2013-2016) Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэд “Бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах төв”-ийг туршилтаар байгуулж, тус төвийн салбарыг Дархан-Уул аймагт байгуулсан. Дархан-Уул аймаг нь томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийн төв бүст тооцогддог тул иргэд, байгууллагуудын маргааныг шүүхэд хандахгүйгээр хурдан, шуурхай, зардал багатай шийдвэрлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын харилцааг эерэг хадгалах зэрэг эвлэрүүлэн зуучлалын ач холбогдлыг сурталчлан таниулах хэрэгцээ шаардлага хэвээр байна.

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) нь энх тайван, шударга ёс, тогтвортой хөгжлийг дэмжин, эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх зорилгоор хууль эрх зүйн салбарт шинэчлэл хийх, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд улс орнуудын засгийн газар болон ард иргэдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэн, ажилладаг засгийн газар хоорондын олон улсын байгууллага байгууллага юм.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ