Тус шүүхийн тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний эрхийг дээдлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцох, харааны бэрхшээлтэй иргэд шүүхийн үйлчилгээг бусдаас хамааралгүйгээр авахад зориулж “Чиглүүлэгч зам”-ыг шүүхийн мэдээлэл лавлагааны чиглэлд байршуулав. Мөн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-ны талаарх цуврал гарын авлагыг брайль үсгээр хэвлүүлэн иргэдэд үйлчлэх хэсэгт тавив.


Булган аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүх