Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Гэр бүл, хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтэстэй хамтран “Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хамтдаа” сургалт, өдөрлөгийг тус шүүхийн байранд зохион байгууллаа. Сургалтад Нийслэлийн Ерөнхий боловсролын 23-р сургуулийн ахлах ангийн 80 сурагч хамрагдлаа. “Монголын Шүүгчдийн Холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга “Шүүх эрх мэдлийн талаарх ойлголт”, Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яам “Үе тэнгийн дээрэлхэлтээс өөрийгөө хэрхэн хамгаалах вэ” видео контент, Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн гэр бүлд зөвлөлөө өгөх төвийн ажилтан Э.Биндэръяа “Үе тэнгийн дээрэлхэлт нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ”, хууль, эрх зүй, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн Д.Лхаасүрэн “Хүүхэд хамгааллын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын товч танилцуулга зэрэг сэдвээр мэдээлэл, сургалт хийлээ.






НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР