Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр, шүүгчийн туслах Д.Бүрэнтогтох, жолооч Ш.Гантөмөр нар Алтай, Бугат сумдад ажиллалаа. Иргэдэд шүүхийн бүтэц, бүрэлдэхүүн, Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-иар шүүх өөрчлөгдсөн тухай, эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн хэргийн шийдвэрлэлт, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийн үзүүлэлт, өсвөр насны хүн холбогдсон болон хохирсон судалгаа, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо сэдвээр сургалт явуулав. Сургалтын үеэр өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн тоон үзүүлэлт, гэмт хэргийн төрөл, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, өсвөр насны хохирогчийн өртсөн гэмт хэрэг, зөрчлийн талаар танилцуулав. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан ямар үүрэг хүлээхийг тайлбарлав. Иргэд цахим орчинд худал мэдээлэл тараах, үе тэнгийнхэний дээрэлхэлт, электрон тамхи, цахим мөрийтэй тоглоомноос үүдэх хор уршгийн талаар ярив. Энэ үеэр гарын авлага тарааж, шүүхийн үйл ажиллагааны талаар санал асуулга авлаа.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР