Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцлаа. Аймгийн ЗДТГ-аас ахлах ангийн суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, өөрийн сонирхсон, зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжил сонгох боломж бүрдүүлэх зорилгоор “Мэргэжил сонголт” арга хэмжээг аймагтаа зохион байгуулж байна.

