Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Хайрхандулаан сумдын иргэд, төрийн албан хаагчдад шүүхийн үйл ажиллагааг сурталчлах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор тодорхой сэдвийн хүрээнд сургалт зохион байгууллаа. Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж Өвөрхангай аймаг дахь шүүхүүдийн танилцуулга, Өвөрхангай аймгийн эрүү, иргэн, зөрчлийн хэрэг маргааны шийдвэрлэлтийн талаарх статистик мэдээлэл хүргэв. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг "Захиргааны хэргийн шүүхийн тухай ойлголт", "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль", тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэлтийн талаарх тайлан, Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Я.Долгормаа "Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, онцлог, давуу тал, ач холбогдол", Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Мөнхзул "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тухай ойлголт, иргэдийн төлөөлөгчийг шүүх хуралдаанд сонгох, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам" сэдвээр сургалт хийв.

 

 

 

 

                                                  ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР