Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар  “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 286 дугаар тогтоолд гаргасан 11 гомдлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанаар:

Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шүүгчийн сул орон тоонд

  • Уранчимэгийн Болортуяа
  • Сүх-Очирын Түмэн-Өлзийг

Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн сул орон тоонд

  • Идэрлхагвын Төгс-Оюун
  • Уранчимэгийн Болортуяа
  • Сүх-Очирын Түмэн-Өлзий нарыг 289, 290, 291 дүгээр тогтоолоор бүртгэв.

Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 14 хоногийн хугацаанд [email protected] цахим хаягаар хүлээн авна.  

 

 

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ