Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, сургалт нөлөөллийн үйл ажиллагааны хүрээнд Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, "Гэгээ нэмэх нэг" төрийн бус байгууллагуудтай хамтран "Яаралтай тусламжийн бэлэн байдал" сэдвээр эмч н.Сансарайдорж, "Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хорт хавдраас урьдчилан сэргийлэх" сэдвээр эмч Шагдарсүрэн нар сургалт зохион байгууллаа. Сургалтад Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шүүгч, Тамгын газрын албан хаагчид хамрагдав. Хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын зам, зүрх судас, хоол боловсруулах, шээс боловсруулах тогтолцооны өвчлөл орж байгаа юм байна. Халдварт бус өвчний талаарх эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, яаралтай тусламжийн үед зөв үйлдэл хийх, түргэн тусламж дуудах, анхан шатны тусламж үзүүлэх чадварыг нэмэгдүүлэх нь сургалтын зорилго юм.

 

 

 

                                                         ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР