Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Цэцэгмаа нь өндөр насны тэтгэвэрт гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан “Хүндэтгэлийн хуралдаан” зохион байгууллаа. Шүүгч С.Цэцэгмаа нь улсад 37 жил, шүүгчээр 34 жил ажиллажээ. Хүндэтгэлийн хуралдаанд Орхон аймаг дахь Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, Прокурорын газрын ерөнхий прокурор, ажилтнууд, Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга,  өмгөөлөгчид, 437 дугаар нээлттэй хорих ангийн удирдлагууд, шүүгч С.Цэцэгмаагийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд оролцож хүндэтгэл үзүүллээ. Хуралдааныг С.Цэцэгмаа нээж, талархал илэрхийлэн, зочид, шүүхийн хамт олондоо ажлын амжилт хүслээ. Тамгын газрын дарга Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгон , өөрийнх нь хэрэглэж байсан шүүгчийн нөмрөг, үнэмлэхийг дурсгал болгон хадгалуулав.

 

 

 

 

 

 

                                                           ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР