Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүд Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн Д.Батбаатар тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзан, шүүхийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд болон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд шүүхийн хараат бус, бие даасан байдал, шүүгчийн сонгон шалгаруулалтын үйл явц болон шүүхийн цахимжилтын хэрэгжилтийн талаар мэдээлэл өглөө. Мөн шүүгч гишүүд өөрсдийн чиг үүргийн хороодын үйл ажиллагааг танилцуулж, шүүгчдийг шаардлагатай мэдээллээр цаг тухайд нь хангаж ажиллахаа илэрхийлэв.

 

 

 

Монголын шүүгчдийн холбооны зүгээс шүүгчдийн ажлын ачаалал хэт ихэссэн нь эрүүл мэндэд нь нөлөөлж буйг онцлоод, эрүүл мэндийн үзлэг оношилгоо, даатгалд хамруулах асуудлыг дэмжиж, хамтран ажиллах талаар санал илэрхийлэв. Түүнчлэн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай байгуулсан орон сууцны гэрээний нөхцөлд анхаарал хандуулж, шүүгчийн нэр хүндэд халдсан асуудалд хариу арга хэмжээ авч, хамтран шийдвэрлэж ажиллахыг хүслээ.

 

 

Цаашид талууд шүүхийн ил тод, нээлттэй байдлыг бэхжүүлэх, шүүгчийн эрх ашгийг хамгаалах, нэр хүндэд нь халдсан тохиолдолд яаралтай хариу арга хэмжээ авах чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр болов.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ