Шүүгчийн сонгон шалгаруулалтын 11 дэх удаагийн шалгалт 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эхлэх бөгөөд нэр дэвшигчид шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд, иргэний үнэмлэхтэй ирэхийг анхаарна уу.
Шалгалт шүүгчийн сонгон шалгаруулалтын цахим системээр явагдана. Тус системийн гадаад хандалтыг хаах тул e-mongolia.mn-ээр нэвтрэх боломжгүй. Иймд системийн нэвтрэх нэр, нууц үгээ үүсгэж, санаж байх шаардлагатай.
Нэр дэвшигчид “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 7 дугаар зүйлд заасан хориглох зохицуулалттай урьдчилан танилцана уу.
Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид нэр дэвшигчид салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалтад дараах хуваарийн дагуу орно.
Нэрсийн жагсаалттай танилцана уу.
• 2025.11.17 – 08:30 цагаас 1–45 дугаар нэр дэвшигч /1-р ээлж/
• 2025.11.18 – 08:30 цагаас 46–90 дугаар нэр дэвшигч /2-р ээлж/
• 2025.11.19 – 08:30 цагаас 91–135 дугаар нэр дэвшигч /3-р ээлж/
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР