

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн эрх зүйч мэргэжлээр суралцах сонирхолтой сурагчид “Миний сонгох мэргэжил” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Батболд шүүхийн байгууллагын тогтолцоо, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сум дундын анхан шатны шүүхийн онцлог болон шүүх хуралдаанд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хэрхэн оролцдог талаар танилцуулав. Мөн Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны нээлт, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны тогтоох хэсгийг үзүүлж, сонирхсон асуултад нь хариуллаа.
СЭЛЭНГЭ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР