
Шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын сэтгэлзүйн дархлааг дэмжих, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэнд – Хамт олны уур амьсгалыг сайжруулах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтыг сэтгэл зүйч Б.Мөнхмаа удирдан явуулж, оролцогчдод стрессийг зөв удирдах, харилцааны эерэг орчныг бий болгох, багийн уур амьсгалыг сайжруулах талаар онол, дадлага хосолсон зөвлөгөө өглөө.
ОРХОН АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР