Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг”-ээр 95.0 оноо авч, “маш сайн” гэж үнэлэгдэв

 

Улсын үзлэгийг Архивын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн архивын үйл ажиллагааг 9 үндсэн үзүүлэлтийн 38 шалгуураар, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг 10 үндсэн үзүүлэлтийн 38 шалгуураар, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагааг 4 үндсэн үзүүлэлтийн 11 шалгуураар тус тус дүгнэж үнэлэв.

 

Мөн Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Монополийн эсрэг байгууллага, Архивын ерөнхий газар хамтран албан хэрэг хөтлөлтийг хос бичгээр хөтлөн явуулж буй байдалд 5 шалгуур үзүүлэлтээр төрийн 32 байгууллагад шалгалт хийхэд Шүүхийн ерөнхий зөвлөл 92 оноогоор 3 дугаар байрт шалгарав.

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ