Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 158, 181 дүгээр тогтоолоор эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн нийт 19 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нийт 119 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 89 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт өгсөн.

           Өнөөдөр (2025.10.24) 2 дугаар ээлж эрх зүйн баримт бичиг боловсруулах болон хэл, найруулга бичгийн чадварын шалгалтаа өгч эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт дууслаа.

            Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 10 сарын 24ий өдрийн ээлжит бус хуралдаанаар эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын үнэлгээг баталсан.

          Нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт нийт 70 оноотой бөгөөд 50 ба түүнээс дээш оноо авснаар уг шалгалтад тэнцэж, мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад орох эрхтэй болно. Эрүү, иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдээс 3 нэр дэвшигч хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад 50 ба түүнээс дээш оноо авч тэнцсэн байна.

      Шалгалтад тэнцсэн нэр дэвшигчийг баталсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолтой танилцана уу.

 

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ