Нийт шүүгчийн III чуулганаас сонгогдсон шүүгч гишүүн Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, П.Золзаяа, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал нар өнөөдөр ажилдаа орлоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд шинээр сонгогдсон шүүгч гишүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн энгэрийн тэмдэгийг гардуулан өглөө.
Ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг шүүгч гишүүдэд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн шинэчлэлийн ажлуудыг танилцуулав. Шүүгч гишүүд хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шинэчлэлийг үргэлжлүүлж, идэвхи санаачилгатай ажиллахаа илэрхийлэв.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ