Тус шүүх нь 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд зөрчлийн 493 хэрэг хүлээж авсны 80,9 хувь буюу 399 нь Замын хөдөлгөөний аюулгүй байдал зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил эзэлж байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль эрх зүйн мэдээлэл өгөх, шүүх байгууллага, шүүн таслах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор нээлттэй шүүх хурлыг зохион байгууллаа. Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, шүүгчийн туслах Т.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, жолооч Б.Даш нар Өвөрхангай аймгийн Хужирт суманд шүүх хуралдаан зохион байгуулав. Хуралд 100 гаруй иргэд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцлоо. Иргэдэд Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон шүүхэд нэхэмжлэл, өргөдөл гомдол гаргах талаар гарын авлага хүргэв. Мөн 1 иргэний нэхэмжлэл хүлээн авлаа. Шүүх хуралдааныг Хархорин сум дахь Сум дундын прокурорын газартай хамтран зохион байгуулав.

 

                  ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР