Хараагүй болон сул хараатай иргэдэд шүүхийн үйл ажиллагааг таниулах, мэдээллээр хангах, тэдний шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл, хүсэлт, өргөдөл, гомдол гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, нийгмийн харилцаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоонд хандан байгууллагын цахим хуудаст үнэлгээ хийлгэлээ. Байгууллагын цахим хуудаст https://www.darkhancourt.mn/ үнэлгээ хийлгэж, холбогдох хөгжүүлэлтийг хийснээр хараагүй иргэдийн шүүхтэй харилцах, үйлчилгээний хүртээмж, хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Тус шүүхийн Тамгын газрын Мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Алтанбаяр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоотой хамтран ажиллаж, туршлага судаллаа. Хамтран ажилласан Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Очирренчин танд талархал илэрхийлье.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР