Дархан–Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны болон үйлчилгээний нийт албан хаагчид “Төрийн албаны үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага” сэдэвт сургалтад хамрагдлаа. Сургалтаар аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн О.Баярмаа MNS 4068:2025 стандартын дагуу онолын мэдлэг болон практикт хэрэгжүүлэх арга, зөвлөмжийг өглөө.  Сургалтаар төрийн байгууллагад тавигдах шаардлагууд, хаягжилт, бэлгэ тэмдэг, архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн хэрэгсэл, төрийн албан хаагчийн ёс зүй, хувцаслалт зэрэг сэдвээр мэдлэг олж авав. Уг сургалт нь төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааг стандартад нийцүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн  арга хэмжээ боллоо.

 

                                                  ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР