Ажилтнуудын цахим ур чадвар, мэдээллийн аюулгүй байдлыг дээшлүүлэх, Шүүхийн захиргааны ажилтнуудын ажил мэргэжлийн онцлогт тохирсон дотоод сургалт зохион байгууллаа. Сургалтын хүрээнд "Цахим шүүх 2." цөм системийн онцлох мэдээлэл, бэлтгэл ажил, сүлжээний аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөв. Мөн сургалтаар шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажлын чиг үүрэг, Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд заасан хэрэгжүүлэх ажлууд, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх талаар мэдээлэл хийв.  Сэдвийн хүрээнд мэдлэг бататгах “АХА” тэмцээн зохион байгууллаа. Сургалт зохион байгуулсан Шүүгчийн туслах Т.Дэжидсүрэн, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Гоомарал, “АХА” тэмцээнд амжилттай оролцсон Шүүгчийн туслах Э.Ундрам нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе.

 

                                                    ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР