Шүүхийн ерөнхий зөвлөл, Шихихутуг их сургуультай урт хугацааны хамтран ажиллах гэрээ (2025.10.06) байгуулав. Гэрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат Шихихутуг их сургуулийн ректор, профессор Д.Оюунцэцэг нар гарын үсэг зурлаа. Гэрээний хүрээнд Шүүхийн захиргааны ажилтнууд магистр, докторын сургалтад хөнгөлөлттэй суралцах, Шүүх дэх сэтгэл зүйчдийг хуулийн сэтгэлзүйн чиглэлээр сургах, чадавхжуулах, Англи хэлний сургалтад хамруулах болон Шихихутуг их сургуулийн оюутнуудыг шүүхүүдэд дадлага хийлгэх арга хэмжээг хамтран зохион байгуулах юм. Талууд мөн хамтран төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны материал, мэдээллийн сан, хэвлэл товхимол гаргах чиглэлд харилцан туршлага солилцож ажиллана.

 

 

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ