Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буйтай холбогдуулан шүүхийн Тамгын газрын нийт ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх хүрээнд өнөөдөр (2025.10.03) Ерөнхий зөвлөлийн Хүндэтгэлийн хуралдааныг зохион байгуулж, хуралдаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба танхимаар анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын хамт олны төлөөлөл цахимаар оролцлоо.

Шүүхийн ерөнхий зөвлөл 2021 оны 12 дугаар сарын 9-ний өдөр анхны хуралдаанаа хийж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу шүүх эрх мэдлийн шинэтгэлийн шинэ үе шатыг эхлүүлж, бодитой үр дүнд хүргэх хариуцлагатай бөгөөд онцлог цаг үед ажиллаж ирсэн бөгөөд 193 удаагийн хуралдааныг хийж, давхардсан тоогоор нийт 877 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 11038 албан бичиг, 3285 өргөдөл, гомдлыг хүлээн авч, 8809 албан бичиг явуулсан нь зөвлөлийн үйл ажиллагааны өргөн цар хүрээг илтгэж байгааг тэмдэглэв.

 

 

 

Ерөнхий зөвлөлийн гишүүд анхан болон давж заалдах шатны бүх шүүхэд ажиллаж, 1350 гаруй шүүгч, ажилтантай уулзаж, санал хүсэлтийг нь сонсон, шүүхийн бодит нөхцөл байдалтай биечлэн танилцаж, түүний үр дүнг хэлэлцэн бүрэн эрхийн хугацаанд хийх ажлаа тодорхойлсон нь цаашдын бодлого, үйл ажиллагааных нь чиглэл болж, “Шүүхийн бие даасан байдлыг хангах”, “Шүүхийг хүний нөөцөөр хангах”, Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, “Шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах”, “Мэдээллээр хангах” гэсэн 5 чиг үүргийн хороог байгуулан ажиллаж, тус чиг үүргүүдийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг тоймлон мэдээлэв.

 

 

Хүндэтгэлийн хуралдааны үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан шүүхийн захиргааны албан хаагчдад шагнал гардууллаа. Тус арга хэмжээний дараагаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд Шүүхийн цогцолбор барилгын явцтай танилцаж, Төрийн сүлд байрлуулах ёслолын арга хэмжээнд оролцов.

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ