Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд ажлын хэсгийн бүрэлдэхүүн Цогт сумд ажиллав. Сумын иргэдэд  Шүүхийн тухай хуулийн танилцуулга, хууль эрх зүйн онцлог зохицуулалтын талаар мэдээлэл хийж, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн талаар танилцуулав. Мөн цахим хэлбэрээр хэрхэн мэдээлэл авах, хэрэг шийдвэрлэлтийн тоон үзүүлэлт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт зохион байгуулж, гарын авлага тараалаа. Оролцогчдоос шүүхийн үйл ажиллагааны талаар сэтгэл ханамжийн судалгаа авч, тэдний асуултад хариулав.

 

                                                       ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР