Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, гишүүн Н.Баасанжав, Э.Зоригтбаатар, Д.Зүмбэрэллхам, А.Насандэлгэр, Р.Онончимэг, А.Отгонцэцэг, Б.Ундрах, Л.Энхбилэг, С.Энхбаатар, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан, Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Х.Бадамжаргал, Ажлын албаныхан өнөөдөр (2025.09.26) ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Монгол Улсын орчин цагийн шүүхийн тулгын чулууг тавилцан, салбарынхаа хөгжлийн түүхийг бүтээлцэж ирсэн ахмадууддаа Олон улсын Ахмадын баярын өдрийн мэндийг дэвшүүлж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бодлого, үйл ажиллагаанд үнэтэй зөвлөмжөө өгч байдагт талархал илэрхийлж, Ерөнхий зөвлөлийн 4 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн гол ажлуудыг танилцуулав.
Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гавьяаныхаа амралтад гарсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан Н.Ганбаяр, Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга асан Ж.Бямбацогт, референт Б.Мөнхдөл, Ч.Жаргалсайхан, архивч Ж.Туяа, эмч Л.Урансайхан, үйлчлэгч Л.Отгон, жолооч Б.Энхтайван нарын ахмадууд оролцлоо. Уулзалтын үеэр ахмадууд Шүүхийн ерөнхий зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ ил тод, нээлттэй байгааг сайшааж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Ажлын албаны хамт олонд амжилт хүслээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ