Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 68 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-д заасныг үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс шүүгч сэлгэн ажиллуулах захиалгыг Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Дээрх шүүхэд сэлгэн ажиллах хүсэлтэй шүүгчид хүсэлтээ Шүүхийн ерөнхий зөвлөлд [email protected] цахим хаягаар “Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-ыг баримтлан 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд ирүүлнэ үү.
Шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүх
№ | Шүүхийн нэр | Сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэн шүүгчийн тоо |
1 | Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх | 2 |
Нийт | 2 |
Шүүгч сэлгэн ажиллахтай холбоотой асуудлаар Шүүгчийн хүний нөөцийн бодлогын хэрэгжилт хариуцсан шинжээч Т.Чулуунчимэгтэй 77104949 /40/ дугаараар холбогдож, мэдээлэл авах боломжтой.
“Шүүгчийг сэлгэн ажиллуулах журам”-тай танилцах бол ЭНД дарна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ