Тус аймгийн 15 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн 35 сурагч, багшийн хамт  шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа. Сурагчдад "Монгол Улсын шүүхийн тогтолцоо болон иргэдийн шүүхэд итгэх итгэл, “Дархан-Уул аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл”, “Шүүгчид нөлөөлөх нөлөөллийн тухай”, “Хэрэг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагааны танилцуулга”, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал", “Шүүхийн иргэдийн төлөөлөгч”, “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ”, “Эрх зүйч, хуульч мэргэжлийн онцлог”, “Электрон тамхины хор хөнөөл”, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цахим орчны гэмт хэрэг" зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.

 

                                                        ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР