Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 60 жилийн ойн нэрэмжит сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнд Нийслэл болон орон нутгийн нийт Шүүх, Шүүхийн Тамгын газрын баг тамирчид оролцох нь нээлттэй бөгөөд тэмцээний гол зорилго бүх шатны шүүхийн шүүгч, захиргаа, үйлчилгээний ажилчдын дунд идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын зөв дадал хэвшлийг бий болгож чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, спортыг сурталчлан хөгжүүлэхэд оршиж байна. Иймд нийт шүүх, шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилчид Та бүхнийг тус тэмцээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.  

 

 

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХ

БАЯНЗҮРХ, СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР