Нийт шүүгчийн III чуулганыг зохион байгуулах Ажлын хэсгийн 12 дугаар хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр боллоо. Ажлын хэсгийн гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшихээр материалаа ирүүлсэн шүүгч нарын материалтай танилцаж, нэрээ дэвшүүлсэн 15 нэр дэвшигчийг бүртгэв. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэгт зааснаар Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байна гэсэн шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд энэхүү болзол шаардлагыг хангасан бол нэр дэвших эрх нээлттэй байдаг.
НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ