Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Ж.Самбуугийн гудамж буюу хуучнаар Улсын Дээд шүүхийн байр руу нүүж, байршлаа өөрчиллөө.

Үүнтэй холбоотойгоор иргэний хэргийн давж заалдах шатны бүх шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн шинэ байршилдаа явуулж байна.

Байршлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн https://appealcourt.mn/ цахим хуудасны Холбоо барих хэсгээс авна уу.