Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 5 дугаар дамжааны оюутнууд 2025 оны 09 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал Нийслэлийн Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мэргэших дадлага хийж байна. Шүүхийн Ерөнхий зөвлөл дадлагад хамрагдаж буй нийт 62 оюутныг өнөөдөр (2025.09.12) хүлээн авч уулзлаа. Ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан “Шүүхийн захиргааны байгууллагын тогтолцоо” сэдвээр, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын Сургалт хөгжлийн асуудал хариуцсан референт Э.Батцэнгэл “Шүүхэд оюутан дадлагжуулах журам” сэдвээр танилцуулга мэдээлэл хийлээ. Дадлагын хугацаанд олж авах мэдлэг, практик туршлагын талаар оюутнуудын дунд асуулт, хариулт өрнүүлж, шүүхийн талаар мэдээлэл олгох уулзалтыг амжилттай зохион байгуулав.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ