Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн №190 тоот тогтоолоор “Цахим шүүх 2.0” цөм системийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийн таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршин нэвтрүүлэлтийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахимжилтын төв, гүйцэтгэх компанийн мэргэжилтнүүд 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Тамгын газрын ажилтнуудад таслан сэргийлэх арга хэмжээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системийн үйлдэл, тохиргоог танилцуулж, туршин нэвтрүүлэлтийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Цаашид туршин нэвтрүүлэлтийг Багахангай, Налайх дүүргийн тойргийн шүүхийн Тамгын газар, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газарт туршиж, Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд туршин нэвтрүүлэлтийг үргэлжлүүлэн хийх юм.
ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТЫН ТӨВ