Европын Холбооны санхүүжилтээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийн Суурин зөвлөх Кристоф Копецки болон төслийн богино хугацааны мэргэжилтнүүд өнөөдөр (2025.08.27) Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцав. 

Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга З.Баяржаргал, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул, Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.Оюунцэцэг, З.Тунгалагмаа, Т.Жавхлантөгс, Б.Ихтамир, Г.Мягмарсүрэн, З.Төмөрхүү, Ө.Мөнх-Эрдэнэ, Б.Ариунболор нар төслийн багийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шүүгч нар Дархан-Уул аймгийн тухай, тус аймаг дахь шүүхийн байгууллагуудын бүтэц бүрэлдэхүүн, шүүн таслах үйл ажиллагааны статистикийг танилцуулж, төслийн багийн гишүүдэд мэдээлэл өглөө.

Уулзалтад төслийн Суурин зөвлөх Кристоф Копецки, ХБНГУ-ын Сахон мужийн Готтингем хотын дүүргийн шүүхийн дарга шүүгч Йенс Расс,  ХБНГУ-ын Берлин хот дахь Хууль зүйн яамны Арилжааны хэргийн танхимын Тэргүүн, шүүгч, доктор  Тобиас Өлснер, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, референт Б.Сугармаа, ахлах мэргэжилтэн Ө.Уртнасан, төслийн Суурин зөвлөхийн орчуулагч туслах Б.Батжаргал, туслах С.Одончимэг нар оролцов.

 

 

 

 

 

 

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР