Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүдийн зөвлөлдөх уулзалт 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Уулзалтаар Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан ажлын биелэлтийн явц, үр дүн цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцов. Мөн сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаатай танилцах, Эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр хуульчдад кредит цагийн сургалт зохион байгуулах, хууль зүйн их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр хичээлийн агуулга боловсруулахад дэмжин туслах ажлуудыг эрчимжүүлэхээр тогтов.
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ